АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш нар Олон улсын эм зүйн холбооны хуралд оролцлоо.
(FIP world pharmaceutical congress – Cape town 2024)
Олон улсын эм зүйн холбооноос жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн эм зүйчдийн 82 дахь чуулган энэ жил Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кэйф таун хотод зохион байгуулагдлаа. Уг чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 3300 эм зүйч оролцож эм зүйн тусламж үйлчилгээний чиг хандлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хуваалцсан ба орчин үеийн мэдээ, мэдээллээр баялаг болж өнгөрлөө.
Энэ жилийн хувьд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд инновацыг бий болгоё” уриа дор дараах 3 чиглэлээр анхааран авч үзэж мэдээлэл өгсөн.
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах
- Инноваци шингээсэн эм бүтээх, түүний хүртээмж
- Хиймэл оюун ухааны тусламжтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шинэчлэх
Тус хуралд Монгол улсаас АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн дэд профессор М.Эрдэнэтуяа, дадлагажигч багш Ц.Номин-Эрдэнэ нар “Эмийн эмчилгээний сонголтод эмнэлзүйн эм зүйч нөлөөлөх нь”, “Улаан хоолой, ходоодны хавдар тайрах мэс засал эмчилгээний зардал”, “Мэс заслын дараах өвдөлтийн менежментэд эм зүйчийн үүрэг оролцоо” зэрэг сэдвүүдээр 3 постер илтгэлээр амжилттай
Мөн чуулганд оролцохоос гадна Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын эм зүйн салбартай танилцаж 7 хоногийн мэргэжлийн аялал хийсэн. Үүнд:
- Эрүүл мэндийн бүтээгдэхүүн зохицуулалтын газартай (SAHPRA - South African Health Products Regulatory Authority) уулзалт зохион байгуулж, туршлага судаллаа;
- Эм зүйн холбоо (SAPC - South African Pharmacy council)-ны бүтэц, үйл ажиллагаа, хүний нөөцийн бүртгэл, төгсөлтийн дараах мэргэшүүлэх курс, хяналт, үнэлгээ зэрэг үйл ажиллагаатай 1 өдрийн турш танилцаж хуралдсан;
- Sefako Makgatho Анагаах ухааны их сургуулийн Эм зүйн сургууль болон Их сургуулийн эмнэлгийн эм зүйн албаны үйл ажиллагаатай танилцлаа;
- Нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн үйл ажиллагаатай танилцах, туршлагаас судаллаа;