орох

Эмийн ургамлын тарималжуулалтын талбай 


АШУҮИС-ийн Эм зүйн сургууль нь судалгааны их сургууль байх зорилгын хүрээнд инновацийг дэмжих, өндөр технологи хөгжүүлэх зорилгоор эмчилгээний үр нөлөө бүхий зарим ховор, ховордож буй эмийн ургамал тарималжуулах ажлыг 2018 оноос хэрэгжүүлж байна.

Эмийн ургамал тарималжуулалтын үйл ажиллагааны чиглэл:

  • Тариалалтын байгууламж бий болгох
  • Эмийн ургамлын агротехнологийн судалгаа хийх
  • Сургалтын дадлагын бааз байгуулах
  • Тариалсан ургамлын химийн судалгааг хийх, ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, стандартчилах

Эмийн ургамлын тарималжуулалтыг хариуцан ажиллаж байгаа тэнхим:

  • Эм найруулагчийн тэнхим

Тариалсан ургамлууд:

  • Алтан гагнуур (Rodiala Rosae L)
  • Их шүүдэргэнэ (Chelidonium majusL)
  • Монгол хунчир (Astragalus mongolicus Bunge)
  • Чихэр өвс (Glycyrrhiza uralensis Fisch)
  • Толбот арзаахай (Silybum marianum)
  • Гүргэм (Carthamus tinctorius)
  • Эмийн Алтай (Althaea officinalis)
  • Мелисса (Melissa officinalis)
  • Сэндэн (Sorbus sibirian Hedl)
  • Голт бор (Lilac)