орох

ЭРДЭМ ФАРМ ЭМИЙН САН


АШУҮИС-ИЙН ЭМ ЗҮЙН СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ СУДРЫН ТУН ХХК-ИЙН “ЭРДЭМ ФАРМ” ЭМИЙН САН

АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хичээлийн байрны 1-р давхарт АШУҮИС-ийн харьяа “Судрын тун” гарааны компанийн бүрэлдэхүүн эмийн сан болж 2016 онд үүсгэн байгуулагдсан.

Pharmasciences

Pharmasciences

Pharmasciences

“Эрдэм фарм” эмийн сан нь Эм зүйн сургуулийн Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхимийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эмийн сангийн эрхлэгчээр тус тэнхимийн багш ЭЗУ-ны магистр Б.Мягмарсүрэн, эмийн сан хариуцсан менежер болон зөвлөх багшаар ЭЗУ-ны магистр Ц.Ариунтуяа, Б.Ундрах нар ажиллаж байна.  

“Эрдэм фарм” эмийн сан нь Баянгол дүүргийн иргэдэд эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Эм зүйн сургуулийн Эм зүйн болон эм найруулагчийн ангийн “Нийтийн үйлчилгээтэй эмийн сан” хичээлийн дадлагын бааз болдог. Жил бүр 200 гаруй оюутан тус эмийн санд дадлагажин, Эм зүйн албаны менежмент, Эмийн эдийн засаг, Эмнэлзүйн эм зүй, Эмийн эмчилгээ зэрэг мэргэжлийн хичээлээр эзэмшсэн онолын мэдлэгийг практик үйл ажиллагаанд ашиглан бататгах, эмийн сангийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцах, эмийн сангаар үйлчлүүлж буй иргэдэд эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх чадвар, дадал эзэмшин, мэргэжлээрээ бахархах хүмүүжил олж авдаг.  

Эмийн сангийн байр, хүний нөөц, бүтэц зохион байгуулалтыг “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” MNS 5260:2015 стандарт болон эрүүл ахуйн дүрэм журамд нийцүүлэн хэрэгжүүлж, дээрх эрхзүйн баримт бичгүүдийг мөрдөн ажилладаг ба Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн 1,000 гаруй нэр төрлийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр Баянгол дүүргийн ард иргэдэд эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлж, боломжит үнийг баримтлан, мэргэжлийн заавар зөвлөгөөг өндөр түвшинд өгч, түргэн шуурхай, соёлтой үйлчилгээ үзүүлэн ажилладаг.  

 

Холбоо барих:

Баянгол дүүрэг, 6-р хороо, АШУҮИС-ийн II байр, Эм зүйн сургуулийн 1-р давхарт

Харилцах утас: 99066041, 88031868