орох

Монгол Япон эмнэлгийн эм зүйн алба


АШУҮИС-ийн МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН ЭМ ЗҮЙН АЛБА

Эм зүйн алба нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний үр нөлөө сайтай эмээр тасралтгүй хангах, эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, сургалт эрдэм шинжилгээний тэргүүлэгч, Монгол улсад мэргэжлийн болон арга зүйн зөвлөх төв болох зорилготой ажиллаж байна.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эм зүйн алба

Эрхэм зорилго:

Эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээ-сургалт-эрдэм шинжилгээний тэргүүлэгч, Монгол улсад мэргэжилийн болон арга зүйн зөвлөх төв болж ажиллана.

Алсын хараа:

Нотолгоонд суурилсан эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээгээр Азид тэргүүлэгч мэргэжилтнүүд болно.

Уриа:

“Аюулгүй, эмчилгээний үр нөлөө сайтай эмийг үйлчлүүлэгч бүрд”

 

 

 

 

 

Synnex

Эм зүйн албаны бүрэлдэхүүн: Манай хамт олон шинийг эрэлхийлж, сурч боловсрох, эмнэлзүйн эм зүйн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн болох хүсэл эрмэлзэлтэй эмийн залуу мэргэжилтнүүдээс бүрдсэн баг юм. Одоогоор албаны дарга, зөвлөх багш 1, эмнэлзүйн эм судлаач 1, эм шинжээч эм зүйч 1, эмнэлзүйн эм зүйч 4, нөөцийн тасгийн эм зүйч 1, жор баригч эм зүйч 2, эм найруулагч 3, нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнээс АУ-ны доктор, дэд профессор 1, ЭЗУ-ны магистр 2, докторант 1, магистрант 4, Эмнэлзүйн эм зүйчээр мэргэшсэн 8 эм зүйч, Эм зүйн албаны зохион байгуулалт, менежментээр мэргэшсэн 4 эм зүйч. Эм зүйн албаны зөвлөхөөр АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхимийн дэд профессор М.Эрдэнэтуяа, эмнэлзүйн эм судлаачаар АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхимийн багш ЭЗУ-ны магистр Б.Анхтуяа нар ажиллаж байна.

Synnex

Үйл ажиллагаа: Эм зүйн алба дараах 5 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөн ажиллаж байна:

  1. Эмнэлгийн эм хангамж, эм олгох түгээх үйл ажиллагаа: Хэвтэн эмчлүүлэх тасгууд, амбулаторийн тусламж үйлчилгээний кабинетуудын эмийг нэгж тунгаар бэлтгэн савлаж эмийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
  2. Эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээ: Эмнэлзүйн эм зүйч нар чиглэл бүрээр тасаг хариуцахаас гадна Яаралтай эрчимт эмчилгээ, Хүүхдийн эм зүйн тусламж, Настны эм зүйн тусламж, өндөр эрсдэлт эмийн менежмент, антикоагулянт, хавдрын эм зүйн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхээр бэлтгэгдэж байна.
  3. Эмийн мэдээллийн үйлчилгээ: Эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдэд зориулан эмийг зөв зохистой хэрэглэх талаар мэдээллийг хийж, эмээс шалтгаалах эрсдэлээс сэргийлэн ажиллаж эхлээд байна.
  4. Сургалт: АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн төгсөлтийн өмнөх дадлага, төгсөлтийн сургалт, төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын оюутнуудын онолын мэдлэгийг практикт дадлага эзэмшүүлэх сургалтад хамтран ажиллаж байна.
  5. Эрдэм шинжилгээ, судалгаа: Эмнэлгийн эм хангамж, эмийн хэрэглээ, эмийн аюулгүй байдал, үйлчлүүлэгчид тохирсон эм зүйн тусламж үйлчилгээг нотолгоонд суурилсан судалгаанд үндэслэн зохион байгуулахын тулд судалгааны ажил хийж  байна.