АШУҮИС-ИЙН ДЭРГЭДЭХ “СУДРЫН ТУН” ГАРААНЫ КОМПАНИЙН “ЭРДЭМ ФАРМ” ЭМИЙН ҮЙЛДВЭР
Олон улсын их дээд сургуулийн хөгжлийн жишгийн дагуу багш нарын судалгаа шинжилгээнд суурилсан, оюуны бүтээлийг баялаг болгох, Монгол улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг түлхүү хөгжүүлж, шинэ санаачилга, шинэ бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээ шаардлага их байгаан улмаас Эм зүйн сургуулийн дэргэд “Судрын тун” гарааны компанийг 2014 онд “АШУҮИС-ийн багш нарын эрдэм шинжилгээ судалгааны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, орчин үеийн анагаах ухааны шаардлага хангасан, чанарын баталгаатай эм үйлдвэрлэх” зорилгоор байгуулсан.
Эрдэм фарм эмийн үйлдвэр нь сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологийг ашиглан багш нарын судалгаа шинжилгээний бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, АШУҮИС-ийн брэнд бүтээгдэхүүнийг бүтээх, Эм зүйн сургуулийн төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын материаллаг баазыг бүрдүүлэх, магистрант, докторант, багш нарын эрдэм шинжилгээний ажлыг бодит хэрэглээ болгох зорилго бүхий сургалт, үйлдвэрлэлийн төв юм.
Компанийн ерөнхий мэдээлэл
1 |
Компанийн нэр |
АШУҮИС-ийн “Судрын тун” гарааны компани |
2 |
Байгуулагдсан огноо |
2014 он |
3 |
Ажилтны тоо |
2 үндсэн ажилтан, 1 судлаач, 10 багш давхар ажилладаг |
4 |
Үйл ажиллагааны чиглэл |
|
5 |
Шинээр нэвтрүүлэх бүтээгдэхүүн, шинэ санааны нэр
|
|
Эрхэм зорилго
Эм зүйн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төв байж, АШУҮИС-ийн багш нарын бүтээлийг бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, хэрэглэгчдийг хангах
Бизнес төлөвлөгөө
- Эм зүйн төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын үндсэн бааз үйлдвэр байна.
- Монгол улсад зонхилон тохиолдох өвчний эмчилгээнд шаардлагатай эх орны эмийн нэр төрлийг нэмэгдүүлнэ.
- Багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийг зах зээлд бүтээгдэхүүн болж гаргахад дэмжин ажиллана.
- Ерөнхий нэршлийн эрэлт сайтай эмийг үйлдвэрлэн өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмыг баримтална.