орох

ДЭЛХИЙН ХЯТАД АНАГААХ УХААНЫ НИЙГЭМЛЭГИЙН АКАДЕМИК ФОРУМД ОРОЛЦЛОО

Хятадын анагаах ухааны өв залгамжлал, инновац, аж үйлдвэрийн хөгжлийн олон улсын хурал болон Монгол эмийн тусгай мэргэжлийн зөвлөлийн дөрөвдүгээр хугацааны эрдэм шинжилгээний хурал БНХАУ-ын Тонгляао хотод 2024 оны 10 сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус хуралд Эм зүйн сургуулийг төлөөлөн Эм зүйн сургуулийн захирал Д.Даваадагва, Эмнэлзүйн эм зүйн менежментийн тэнхимийн эрхлэгч С.Мөнхбат, Эмийн хими, ургамал судлалын тэнхимийн эрхлэгч Х.Даариймаа, Эмнэлзүйн эм зүйн менежментийн тэнхимийн профессор С.Пүрэвсүрэн, Эмийн технологийн тэнхимийн дэд профессор Д.Жамбанинж нар оролцлоо.

Тус хурлаар уламжлалт анагаах ухааны эмчилгээ оношилгоонд өргөн хэрэглэгддэг эмүүдийн судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн талаар БНХАУ, Япон, Монгол улсын эрдэмтэд илтгэл тавин хэлэлцүүллээ. Мөн Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Монгол эм, эмнэлгийн дээд сургуулийн хамт олонтой хоёр сургуулийн цаашдын хамтын ажиллагаа, багш, оюутан солилцоо, хамтарсан эрдэм шинжилгээ, төслийн талаар санал солилцов.

2004 оноос эхэлсэн хоёр сургуулийн хамтын ажиллагааны тухай ярилцаж, анхны гэрээ байгуулсны 20 жилийн ойн арга хэмжээг хамтран зохион байгуулах талаар хэлэлцлээ.

Pharmasciences

Pharmasciences