орох

Түүхэн хөгжил


АШУҮИС-ийн ЭМ ЗҮЙН СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1961 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 431 дүгээр тогтоолоор МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийг бие даасан Анагаах ухааны дээд сургууль болгон зохион байгуулахад АУДэС-ийн захирлын 1961 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаар тушаалаар “Эмийн технологийн тэнхим байгуулагдсан” нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эм зүйн сургуулийн тулгын чулуу тавигдаж, Монгол улсад үндэсний эм зүйч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүхэн үйл явдал болсон юм. 

Эмийн технологийн тэнхим нь 1975 онд Анагаах ухааны дээд сургуулийн Эм зүйн тэнхим, 1996 онд Анагаах ухааны  их сургуулийн Эм зүйн тэнхим болон өргөжсөн.

ЭМШУИС-ийн захирлын 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн А/01 тоот тушаалаар Эм зүйн сургуулийг Эмийн хими, ургамал судлалын, Эм зүйн албаны зохион байгуулалт, эмийн технологийн, Эм судлалын гэсэн 3 тэнхимтэйгээр байгуулж, анх удаа бие даасан бүтэцтэйгээр зохион байгуулсан байна.  

ЭМШУИС-ийн Удирдах зөвлөлийн хурлын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 005 тоот тогтоол, БСШУ-ны сайдын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/134 тоот тушаалаар ЭМШУИС-ийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болгон бүтцийн өөрчлөлтийг хийж, АШУҮИС нь 5 бүрэлдэхүүн сургууль, 34 тэнхимтэйгээр үйл ажиллагаа явуулах болсон. Уг бүтцийн өөрчлөлтөөр Эм зүй, Био-Анагаахын сургуулийг байгуулсан ба Эм найруулагчийн тэнхимийг ЭЗБАС-д харьяалуулах болсон байна.  

АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хурлын шийдвэр, АШУҮИС-ийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/94 тоот тушаалаар Эм зүйн сургуулийг бие даасан бүрэлдэхүүн сургууль болгон бүтцийн өөрчлөлт хийсэн.  

Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, эм зүйн ухааны доктор, профессор С.Хандсүрэн Эм зүйн сургуулийн түүхийг эхлүүлсэн эрхэм хүндтэй багш мөн бөгөөд Эм зүйн тэнхимийн эрхлэгчээр 30 жил ажиллаж, сургуулийн түүхэнд үнэтэй хувь нэмрийг оруулсан юм. Эм зүйн тэнхимд Ю.М.Колесниченко, В.И.Назаров, В.Г.Назарова, В.А.Бунаков, В.В.Петренко, В.Ф.Охотникова, Г.В.Алфимова, И.В.Евграшин, А.М.Мартынов нарын тэр үеийн ЗХУ-ын олон мэргэжилтэн уригдан ажиллаж, Б.Бааст, Ц.Намсрай, М.Чүлтэмсүрэн, Н.Доржсүрэн, Г.Цэндсүрэн, Д.Дүнгэрдорж, С.Батмөнх, Я.Жаргал, С.Цэцэгмаа, Г.Эрдэнэцэцэг, С.Гаадулам, В.Дамдинсүрэн, Д.Цэндээхүү, Р.Цэрэнлхагва, Ц.Даваасүрэн нарын олон эрдэмтэн багш, Ч.Хандаа, Т.Алтанчимэг, н.Раднаабазар, Ч.Лхамаа, Ц.Уранчимэг, С.Даваахүү, С.Нансалмаа, Ж.Оролмаа, Б.Баяржавхлан, Х.Наранцацрал, Ж.Цолмон, Т.Тэрбиш нарын лаборантууд ажиллаж Эм зүйн сургуулийн хөгжлийг түүчээлин ирж, манай сургуулийн түүхэн хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулсан билээ.