Цэргийн төв эмнэлэг нь Монгол улсад мэс заслын алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хүрээнд Эрүүл мэндийн салбарын аварга шалгаруулах “Цагаан нөмрөгтөн-2024” спортын 5 төрөлт тэмцээн зохион байгуулсан. Тус тэмцээнд АШУҮИС-ийн баг тамирчид амжилттай оролцож 2 дахь удаа цомын эзэн боллоо. ЭЗС-аас багш Б.Отгонбат, О.Хатанболд нар сагсан бөмбөгийн төрөлд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэнд сургуулийн багш, оюутан, нийт хамт олны зүгээс талархал илэрхийлье. АШУҮИС-ийн нийт баг тамирчиддаа ажил, спортын өндөр амжилт хүсье. БИЕИЙН ТАМИР МАНДТУГАЙ.