АШУҮИС-ийн Эм зүйн сургууль нь 2012 оноос эхлэн Эмнэлзүйн эм зүйн чиглэлээр мэргэжил олгох сургалтыг явуулж эхэлсэн ба одоогоор 5 чиглэлээр төгсөлтийн дараах мэргэжил олгох, дээшлүүлэх онол, практик хосолсон сургалтыг болон цахим сургалтыг зохион байгуулж байна.
АШУҮИС-ийн Эм зүйн сургуульд элсэн суралцах мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтын элсэлтийн бүртгэлийг http://burtgel.mnums.edu.mn цахим хуудсаар зарлана.
1. Элсэлт авах хугацаа
Элсэлт жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь долоо хоног болон 2 дугаар сарын 2 дахь долоо хоногт элсэлт авна.
2. Элсэлт авах сургалтын чиглэл, сургалтын хугацаа, элсэгчид тавигдах шаардлага. Жич: ЭМС-ын батлах хяналтын тооноос шалтгаалан тухайн хичээлийн жилд зарим чиглэлээр элсэлт авахгүй байж болно.
Мэргэшлийн чиглэл:
№ |
Мэргэшлийн чиглэл |
Суралцах хугацаа |
Тавигдах шаардлага |
|
Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалт |
||||
|
Эмнэлзүйн эм зүй |
6 сар |
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл |
Эм зүйч |
|
Уламжлалт анагаах ухааны эм зүй |
6 сар |
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл |
Эм зүйч
|
|
Эмийн технологи судлал |
6 сар |
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл |
Эм зүйч |
|
Эмийн шинжилгээ судлал |
6 сар |
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл |
Эм зүйч |
|
Эмзүйн албаны зохион байгуулалт, менежмент |
6 сар |
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл |
Эм зүйч |
3. Бүрдүүлэх материал
1. Суралцахыг хүссэн хувийн өргөдөл
2. Элсэгчийн анкет ( татаж авна уу)
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Сургууль төгссөн диплом /бакалавр/ (нотариатаар баталгаажуулсан)
5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
6. Үндсэн мэргэшлийн дипломын хуулбар
7. 3х4 хэмжээтэй цээж зураг 3 хувь
8. Бүртгэлийн хураамж төлсөн байх (http://burtgel.mnums.edu.mn/ бүртгэлийн вебээр дамжин Хаан банкны карт ашиглан ecommerce -оор төлнө.)
9. Сургалтын төлбөр төлсөн байх (Материал тэнцсэн, шалгалтанд тэнцсэн тохиолдолд http://burtgel.mnums.edu.mn/ бүртгэлийн вебээр дамжин Хаан банкны карт ашиглан ecommerce -оор төлнө)
10. Байгууллагын захиалгаар суралцаж буй элсэгч нь дараах нэмэлт материалыг бүрдүүлнэ.
- Суралцуулахыг хүссэн байгууллагын албан бичиг
- Сургалтын төлбөрийн эх үүсвэр (албан байгууллага, захиалагч байгууллагатай хийсэн гэрээ)
4. Хэрхэн бүртгүүлэх
http://burtgel.mnums.edu.mn хаягаар хандан бүртгүүлнэ.
Дэлгэрэнгүйг: http://postgraduate.mnums.edu.mn/
Холбоо барих:
Хаяг: АШУҮИС-н №322 тоот
Утас: 11-321194
Имэйл хаяг: postgraduate@mnums.edu.mn
fb page: https://www.facebook.com/PostgraduateTrainingInstitute/