орох

“ТАНЫ ИНЭЭМСЭГЛЭЛ БУСДАД ДЭМ” АЯН

Бие биенээ хайрлаж хүндэлдэг, бусдад энэрэнгүй  өгөөмөр сэтгэлээр тусладаг, хүмүүнлэг иргэн төлөвшүүлэх чиглэлээр АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эм найруулагчийн тэнхим нь оюутны  “Leader pharmacy technician” клубтэй хамтран “Таны инээмсэглэл бусдад дэм” аяныг 2024 оны 11-р сарын 1-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү аяныг “Хөгжлийн хэлхээ” ТББ-тай хамтран зохион байгууллаа. “Хөгжлийн хэлхээ” ТББ нь Цагаандаваа орчимын эмзэг бүлгийн хүүхдүүдэд сурч боловсроход нь туслах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд “Баясгалан” хүүхэд халамжийн газрыг ажиллуулдаг.

Эм найруулагчийн тэнхимийн 3-р дамжааны оюутнууд хүүхэд халамжийн газрын Нэг өдрийн их цэвэрлэгээг хариуцан ажиллахын зэрэгцээ бяцхан дүү нараа   усанд оруулан, хооллоход нь халамжийн газрынханд тусласан байна. Мөн өөрсдийн сэтгэлээр 450,000 төгрөг цуглуулж  хүнсний зүйлс, ахуйн цэвэрлэгээний материалыг бэлэглэжээ.

Эм найруулагчийн тэнхимийн 3-р дамжааны оюутнууд  энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа тул 1 болон 2-р дамжааны оюутнуудыг хамтрахыг уриалж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Баясгалан” төвтэй холбогдох утас: 91193364

PharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciences