орох

ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТ


АШУҮИС-ийн Эм зүйн сургууль нь магистрын танхимын болон цахим сургалт, докторын сургалтыг явуулж байна.

АШУҮИС-ийн Эм зүйн сургуульд элсэн суралцах магистр, докторын сургалтын элсэлтийн бүртгэлийг  https://gp.mnums.edu.mn  цахим хуудсаар зарлана.

МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ ХУГАЦАА:

Намрын улиралд:

8-р сарын 25-наас 09 дүгээр сарын 10-ний өдрийг дуустал

Хаврын улиралд:

2 -р сарын 01-наас 02 дүгээр сарын 15-ний өдрийг дуустал бүртгэнэ.

Магистрын сургалтад элсэгч нь бакалаврын зэрэгтэй, докторын сургалтад элсэгч нь магистрын зэрэгтэй байх ба АШУҮИС-ийн Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газрын https://gp.mnums.edu.mn цахим хуудсаар дараах шаардлагатай материалыг бүрдүүлэн нэг PDF файл үүсгэн graduate.add@mnums.edu.mn  хаяг руу илгээнэ.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. Анкет. ЭНД ДАРЖ  татаж авах (зааврын дагуу бөглөх)
  2. Элсэхийг хүссэн өргөдөл / Зөвхөн гараар бичнэ үү./
  3. 3х4 хэмжээний цээж зураг /2%+1 анкетад наах/
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар
  5. Эзэмшсэн боловсролын диплом (бакалавр, магистр), түүний хавсралтын хуулбар (бүрдүүлэх материал гадаад хэл дээр бол албан ёсныорчуулга хийлгэн, нотариатаар баталгаажуулсан байна); Докторантурт бүртгүүлэх бол магистрын дипломын хуулбар, эх хувийн хамт
  6. Бүртгэлийн хураамж төлсөн баримт (5431143942 хаан банк, бүртгэлийн код 107)

Элсэлтийн шалгалт:

  • Магистр, докторын элсэгчдээс АНГЛИ ХЭЛ болон МЭРГЭЖЛИЙН шалгалтыг ЦАХИМ хэлбэрээр авна.

Элсэгчийг шалгаруулах, мэдэгдэх

Элсэлтийн шалгалтын дүнг АШУҮИС-ийн Төгсөлтийн сургалтын бодлого, зохицуулалтын газрын цахим хуудсаар мэдэгдэнэ.

Шалгалтад тэнцсэн элсэгч заасан хугацаанд дараах материалыг эх хувиар бүрдүүлэн биеэр ирж бүртгүүлнэ.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. Анкет. ЭНД ДАРЖ татаж авах (зааврын дагуу бөглөх)
  2. Элсэхийг хүссэн өргөдөл / Зөвхөн гараар бичнэ үү./
  3. 3х4 хэмжээний цээж зураг /2%+1 анкетад наах/
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар
  5. Эзэмшсэн боловсролын диплом (бакалавр, магистр), түүний хавсралтын хуулбар (бичиг баримт гадаад хэл дээр бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байна); Докторантурт бүртгүүлэх бол магистрын дипломын хуулбар, эх хувийн хамт
  6. Сургалтын төлбөр төлсөн баримт (5031813390 хаан банк, бүртгэлийн код 107)

Дэлгэрэнгүйг: http://gp.mnums.edu.mn/

ЭНД ДАРЖ ДҮРЭМ ЖУРАМТАЙ ТАНИЛЦАНА УУ