АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхимээс эмнэлгийн эм зүйчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, өвчний ховор, хүнд тохиолдолд дүн шинжилгээ хийх ур чадварыг нэмэгдүүлэх, эмчлүүлэгч төвтэй эм зүйн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “Өвчний тохиолдолд суурилсан эмнэлзүйн эм зүй” сэдэвт цахим хэлэлцүүлэг 2024 оны 11-р сарын 05-ны өдийн 14:00 - 15:40 цагийн хооронд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү хэлэлцүүлэгт нийт 40 орчим эрүүл мэндийн байгууллагын 70 гаруй эм зүйчид оролцож “Эмийн эмчилгээний алдаа, эмийн тунгийн тохируулга, эм эмийн харилцан үйлчлэлийн тохиолдол” сэдвийн хүрээнд мэтгэлцлээ.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг АШУҮИС-ийн ЭЭМТ-ийн багш ЭЗУ-ны доктор, профессор С.Пүрэвсүрэн, ЭЗУ-ны магистр Б.Анхтуяа, ЭЗУ-ны магистр А.Сосорбарам нар тохиолдлын танилцуулгыг хийж, чиглүүлэн ярилцав.


Мэдээ
“ЭРХЭЭ МЭДЭЖ, ҮҮРГЭЭ УХАМСАРЛАЯ” сэдэвт сургалт боллоо.5 сарын 18, 2026
“ИННОВАЦ ШИНЭ ТЕХНОЛОГИ, ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨРЛӨГ”-т амжилттай оролцлоо.12 сарын 01, 2025
ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.10 сарын 28, 2025
“ЭМ ЗҮЙН МЕНЕЖМЕНТИЙН МВА“ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.5 сарын 22, 2025- “ТЕРБУМ МОД“ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОВ.5 сарын 19, 2025
“БИДНИЙ ЁС ЗҮЙ” ЛЕКЦ БОЛЛОО4 сарын 29, 2025
- “ЭМИЙН ХИМИЙН УЛСЫН II ОЛИМПИАД“ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.4 сарын 04, 2025
“ЭМ НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ ХӨГЖИЛ” СЭДЭВТ ЦУВРАЛ ЛЕКЦ12 сарын 18, 2024
“УРГАМАЛ СУДЛАЛ“ ХИЧЭЭЛИЙН АСТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.11 сарын 19, 2024
“ШИЛДЭГ ТӨСӨЛ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗАРЛАГДЛАА11 сарын 15, 2024