орох

FAPA 2024 CONGRESS “NEXT GENERATION PHARMACISTS IN ASIA: PHARMACISTS INTEGRATED ROLE TO ENHANCE CARE AND PHARMACEUTICAL SCIENCES” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН 30 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ, СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮНГ АМЖИЛТТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ.

            АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эмнэлзүйн эм зүй, Менежментийн тэнхимийн багш, ЭЗУ-ны магистр Б.Анхтуяа нь 2024.10.29-11.02-ны өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдсан Азийн эм зүйчдийн FAPA 2024 Congress “Next Generation Pharmacists in Asia: Pharmacists Integrated Role to Enhance Care and Pharmaceutical Sciences” уриан дор зохион байгуулагдсан 30 дугаар чуулганд оролцож, судалгааны ажлын үр дүнг амжилттай хэлэлцүүллээ.

            “Antibiotic consumption using the ATC/DDD method in hospitalized patients with pulmonary diseases in a tertiary care hospital in Mongolia” сэдэвт судалгааны ажлыг ЭЗУ-ны магистр Б.Анхтуяа, ЭЗУ-ны магистр Б.Мягмарсүрэн, АУ-ны магистр А.Энхцэцэг, эм зүйч Э.Ганзул, Г.Дауранбек, ЭЗУ-ны доктор, дэд профессор С.Мөнхбат, ЭЗУ-ны доктор, профессор С.Пүрэвсүрэн нар хамтран хийсэн ба энэхүү судалгаа нь антибиотик хэрэглээг ДЭМБ-ын аргаар үнэлж, антибиотикийг тарилгаас уух хэлбэрт шилжүүлэхэд хэмнэх боломжтой зардлыг судалсан болно.

            Энэ удаагийн чуулганд 25 орны 1467 эмийн мэргэжилтэн оролцож нийт 8 чиглэлээр 716 илтгэлээс 162 аман илтгэлийг хэлэлцэгдсэн бол Монгол улсаас АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш Б.Анхутяа нь судалгааны багаа төлөөлж Эмнэлгийн эм зүйн чиглэлээр илтгэлээ танилцуулж оролцлоо.

PharmasciencesPharmasciencesPharmasciences

Pharmasciences