орох

ӨГҮҮЛЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

ЭМ ЗҮЙ” СЭТГҮҮЛД БҮТЭЭЛ НИЙТЛҮҮЛЭХ

ҮНДСЭН ШААРДЛАГА

Энэхүү үндсэн шаардлага нь “ЭМ ЗҮЙ” сэтгүүлд нийтлүүлэх өгүүлэл, тойм өгүүллийн бүтэц, хэлбэржүүлэлтийг зохицуулна.

Агуулга

Шаардлага

1

Ерөнхий шаардлага

  • Бүтээлийг *.doc өргөтгөлтэй, B5 (176*250 мм) хэмжээтэй, дээд, доод, баруун, зүүн, талаасаа 2см зайтай 8-аас доошгүй нүүрэнд header, footer цэс ашиглахгүй, хуудасны дугаар тавихгүй бичсэн байна.
  • Орчин цагийн Монгол хэлний зөв бичих зүйн дүрэм (https://president.mn/mongol-khelnii-zuv-bichih-durmiin-juram/)-ийг чанд баримталж бичнэ.

2

Бүтэц

  • Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах бүтэц, дараалалтай байна.

1) Өгүүллийн нэр;

2) Зохиогчийн мэдээлэл;

3) Товч утга;

4) Түлхүүр үг;

5) Үндэслэл;

6) Зорилго, зорилт;

7) Материал арга зүй;

8) Үр дүн;

9) Хэлцэмж;

10) Дүгнэлт;

11) Ном зүй;

12) Ёс зүйн зөвшөөрөл;

13) Талархал;

14) Англи товч утга;

3

Өгүүллийн нэр

  • Өгүүллийн гол санааг товч тодорхой, оновчтой илэрхийлсэн өгүүллийн нэрийг Times New Roman, Bold, ТОМ ҮСГЭЭР, үсгийн өндөр 12, мөр хоорондын зай 1.5, голлуулан бичсэн байх ба бичвэрийн дараа 6pt зай авна.

4

Зохиогчийн мэдээлэл

  • Зохиогчийн мэдээллийг өгүүллийн нэрээс нэг мөрийн доор Times New Roman, Italic, үсгийн өндөр 10, мөр хоорондын зай 1, баруун тал руу зэрэгцсэн байдлаар бичих ба бичвэрийн өмнө болон дараа 6pt зай авна. Дараах мэдээллийг бичнэ.
    • Зохиогчдын овгийн эхний үсэг, нэр, харьяалах байгууллагын дугаарыг superscript-ээр бичнэ. Жишээлбэл: Б.Билгүүн1
    • Харьяа байгууллагыг зохиогчдын нэрсийн доор superscript-ээр дугаар тавиад бичнэ. Жишээлбэл: 1АШУҮИС-ийн Эм зүйн сургууль
    • Холбоо барих цахим шуудангийн хаяг, утасны дугаарыг харьяа байгууллагын доор бичнэ.

5

Товч утга

  • Өгүүллийн товч утга нь 250-500 үгтэй байх бөгөөд эшлэл, зүүлт авахгүй.

6

Түлхүүр үг

  • Нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
  • Түлхүүр үгэнд өгүүллийн нэрд орсон үг хэрэглэхийг хориглоно.

7

Хэлбэржүүлэлт

  • Times New Roman фондоор, дэд гарчгууд тод хар (Bold)-аар, эх бичвэр нь энгийн (Regular)-ээр үсгийн өндөр 12, мөр хоорондын зай 1.5, баруун зүүн талаасаа зэрэгцсэн (Justify), цогцолбор бүрийн өмнө болон дараа 6pt зай авсан байна.
  • Өгүүлэлд ашигласан эх сурвалжийг дарааллын дагуу эшилсэн байна. Өгүүлэлд хэрэглэх эшлэл, зүүлтийг өгүүлбэрийн төгсгөлд тоогоор дугаарлан авна.

8

Хүснэгт

  • Өгүүлэлд ашиглах хүснэгт нь дараах шаардлагыг хангасан байна.
  • Хүснэгтийн дугаар: Хүснэгтийн баруун дээд хэсэгт Times New Roman, Italic, 12pt, тухайн өгүүлэлд орсон хүснэгтийн дарааллын дагуу дугаартай байна. Жишээ: Хүснэгт 1. г.м
  • Хүснэгтийн нэр: Дугаарын ард залгуулан [Times New Roman, Italic, 12pt, гарчгийн өмнө болон дараа 6pt зай авна] бичнэ. Жишээ: Хүснэгт 1. Монгол Улсын эм зүйн байгууллагын тогтолцоо г.м.
  • Хүснэгтийг дараагийн хуудсанд үргэлжлүүлэн бичих бол баганын гарчгуудыг давтана. Хэрвээ гарчгууд урт бол тэдгээрийг дугаарлаад дугаарыг нь тавина. Дараагийн хуудсанд үргэлжилж буй хүснэгтийн баруун дээд хэсэгт Үргэлжлэл гэж бичээд хүснэгтийн дугаарыг тавина.
  • Хүснэгтэд нэмэлт тайлбар шаардсан өгөгдөл орсон тохиолдолд (*, †, §, ||, ¶, #, г.м) тэмдэгтүүдийг ашиглана

9

Зураг

  • Өгүүлэлд ашиглах зурган мэдээлэл нь дараах шаардлагыг хангасан байна.
  • Зурган мэдээллийн дугаар: Зурган мэдээллийн доод талд голлосон, Times New Roman, Italic, 12pt, тухайн өгүүлэлд орсон зургийн дарааллын дагуу дугаартай байна. Жишээ: Зураг 1.1 г.м.
  • Зурган мэдээллийн нэр: Дугаарын ард залгуулан [Times New Roman, Italic, 12pt, гарчгийн өмнө болон дараа 6pt зай авна] бичих ба зургийн тайлбарыг гарчгийн араас үргэлжлүүлэн бичнэ. Жишээ: Зураг 1.2 Монгол Улсын эм зүйн байгууллагын тогтолцоо г.м.
  • Өгүүлэлд оруулах зураг нь сэтгүүлд хэвлэгдэхүйц чанарын шаардлага, нягтаршилтай байна. Шаардлагатай тохиолдолд зургийг өгүүллээс тусдаа файл хэлбэрээр илгээнэ.

10

Ном зүй

  • Аливаа эх сурвалжаас шууд эшилсэн, утгачлан хураангуйлж (summarising) эшилсэн, агуулгыг өөрчлөлгүйгээр өөрийн үгээр найруулан бичиж (paraphrasing) эшилсэн зэрэг бүх тохиолдолд тухайн эх сурвалжийг бичвэрт заавал эшилж, ном зүйн жагсаалтад оруулна.
  • Эшлэл болон ном зүйг үйлдэхдээ JAMA citation style-ийг баримтална уу.
  • Ном зүй нь 15-аас доошгүй байх ба гагцхүү тухайн эрдэм шинжилгээний бүтээлд ашигласан бүтээлээс бүрдэнэ.
  • Ном зүйн 40-өөс доошгүй хувь нь сүүлийн 5 жилийнх байна.

11

Ёс зүйн зөвшөөрөл

  • Эрдэм шинжилгээний өгүүлэл нь судалгааны ёс зүйг зөрчөөгүй байхыг шаардах ба судалгааны ёс зүйн зөвшөөрөл авсан тухай (протоколын дугаар) товч тусгасан байна. Жишээ: АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны хурлаар судалгааны ажлын ёс зүйн зөвшөөрөл авч (Хурлын тэмдэглэл No2023/З-01) судалгааг хийж гүйцэтгэсэн ба судалгаанд оролцогчдын мэдээллийг нууцалж, зөвхөн эрдэм шинжилгээний зорилгоор ашигласан.

12

Англи товч утга

  • Бүтээлийн нэр,
  • Зохиогчийн мэдээлэл,
  • Товч утга,
  • Түлхүүр үгийг багтаана

13

Хэвлэлийн зардал

  • Сэтгүүлд бүтээл хэвлүүлэх төлбөр [1 нүүр тус бүрд 15,000 төгрөг]-ийг редакцын зөвлөлийн гишүүдээр хянагдан шаардлагатай засвар хийсний дараа хариуцлагатай нарийн бичиг сэтгүүлд хэвлэх хариу өгсөн тохиолдолд төлнө.

Сэтгүүлд материалыг jop@mnums.edu.mn цахим шуудангаар хүлээж авна.

Холбоо барих: 99997193, 99753940