орох

“ЭМ НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ ХӨГЖИЛ” СЭДЭВТ ЦУВРАЛ ЛЕКЦ

АШУҮИС-ийн  Эм зүйн сургуулийн эм найруулагч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад зориулан эм зүйн шинжлэх ухааны орчин үеийн чиг хандлага, энэ мэргэжлээрээ хэрхэн амжилттай ажиллах боломжуудын талаар уулзалтыг 2024 оны 11-р сарын 06-нд зохион байгууллаа. Уг уулзалтад ЭМШУИС, СС-ийн эм найруулагчийн ангийг 2004 онд төгссөн төгсөгч Монос “Эм судлал”-ын хүрээлэнгийн захирал, ЭЗУ-ы доктор Р.Лхаасүрэнг урьж оролцуулан ЭМ НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ ХӨГЖИЛ” сэдэвт ярилцлагыг хийв.

ЭЗУ-ы доктор Р.Лхаасүрэн эм найруулагч мэргэжлийг сонгохоос эхлээд “Эм судлал”-ын хүрээлэнг удирдах хүртэлх мэргэжлийнхээ талаар ярьж, оюутан байхдаа эрдэм шинжилгээний ажилд идэвхтэй оролцож, мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцаж, үйлдвэрлэл, маркетингийн алба зэрэг мэргэжлийн олон салбаруудад ажиллаж байсан нь амжилтад хүрэхэд нөлөөлсөн тухай, тэвчээр хатуужил, гүн гүнзгий мэдлэг, хичээл зүтгэл, тууштай хичээнгүй байх нь асар их боломжийн үүд хаалгыг нээж чадна гэдгийг оюутнуудад ухааруулсан сайхан уулзалт боллоо.

Р.Лхаасүрэн бэрхшээлийг даван туулах, өөрийгөө хөгжүүлэх, шилдгийг эрэлхийлэхийн ач холбогдлын тухай хувийн түүхээсээ хуваалцаж, оюутнуудад өөрсдийн зорилгодоо хүрэхэд урам зориг өглөө.

Сургуулийнхаа урилгыг хүлээн авч халуун яриа өрнүүлсэн доктор Р.Лхаасүрэнд талархал илэрхийлж, цаашдын амжилтыг хүсэн ерөөе. Энэхүү уулзалт мэргэжлийн өсөлтийг эрэлхийлж буй оюутан залууст чухал үйл явдал боллоо.

PharmasciencesPharmasciencesPharmasciences