ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА:
АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эм найруулагчийн тэнхим нь эм найруулагч мэргэжилтэнг бэлтгэдэг үндсэн нэгж бөгөөд төгсөлтийн өмнөх сургалтаар эм найруулагчийн мэргэжлийн 1-3 дамжааны оюутанд мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээл, төгсөлтийн дараах сургалтаар эм найруулагч мэргэжилтэнд богино хугацааны багц цагийн сургалтыг зохион байгуулж байна.
ТЭНХИМИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО:
Эм зүйн тусламж үйлчилгээний өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, нотолгоонд суурилсан, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээ үзүүлдэг, багаар хамтран ажиллах чадвартай, мэргэжилтний ёс зүйг дээдэлдэг эм найруулагч мэргэжилтэн бэлтгэх
ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ СУРГАЛТ: БМИҮЗ-өөр 2013, 2019 онд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр дипломын боловсролтой эм найруулагч мэргэжилтэн бэлтгэж байна.