орох

ЭМНЭЛЗҮЙН ЭМ ЗҮЙ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ

Тэнхимийн түүх

АУИС-ийн Эм зүйн тэнхимийг 2003 оны 1-р сард ЭМШУИС-ийн Эм зүйн сургууль болгон өргөжүүлэхэд Эм зүйн албаны зохион байгуулалт, эмийн технологийн тэнхим нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй.

  • 2003-2014 он: Эм зүйн албаны зохион байгуулалт, эмийн технологийн тэнхим
  • 2014-2017 он: АШУҮИС-ийн Эм зүй, Био-Анагаахын сургуулийн Эмнэлзүйн эм зүй, зохион байгуулалтын тэнхим
  • 2017 он: Эм зүйн сургуулийн Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхимPharmasciences

Тэнхимийн эрхлэгч нар:

  • ЭЗУ-ны доктор, профессор Г.Эрдэнэцэцэг (2003-2006 он)
  • ЭЗУ-ны доктор, дэд профессор Ц.Даваасүрэн (2006-2009, 2010-2011)
  • ЭЗУ-ны доктор, дэд профессор С.Пүрэвсүрэн (2009-2010, 2012-2014 он)
  • ЭЗУ-ны доктор, дэд профессор С.Мөнхбат нар 2014-одоог хүртэл ажиллаж байна.

Тус тэнхим нь профессор 1, дэд профессор 3, багш 6, дадлагажигч багш 2, хичээлийн туслах ажилтан 1 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Эрхэм зорилго

Үйлчлүүлэгчийн эрэлтэд нийцсэн эм зүйн бүтээгдэхүүнийг нийлүүлж, нотолгоонд суурилсан эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлдэг эм зүйчийг бэлтгэх

Тэнхимийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл:

1. Эмийн эдийн засаг, маркетинг 

2. Эм зүйн менежмент 

3. Эмнэлзүйн эм зүй

4. Биофармаци, фармакокинетикийн үндэс

5. Эмийн эмчилгээ

6. Өвчний тохиолдолд үзүүлэх эм зүйн тусламж

Тэнхимийн үйл ажиллагаа

Pharmasciences

 

 


Тэнхимийн бүрэлдэхүүн

 

Pharmasciences