орох

ЭМИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ

Тэнхимийн түүх

Анх 1961 онд Эмийн технологийн тэнхим нэртэйгээр байгуулагдсан ба 2017 онд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эмийн технологийн тэнхим гэсэн шинэ бүтцээр үндсэн 5 багштайгаар сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах түвшинд явуулж байна.

Зорилго

Эмийн үйлдвэрлэл, технологийн мэдлэг, мэдээллийг практикт ашиглах чадвартай, ёс зүйн төлөвшилтэй мэргэжилтэн бэлтгэдэг, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийг хослуулсан чадварлаг, эвсэг хамт олон байх.

Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл

  • Шинэ эмийн технологийн судалгаа, инноваци
  • Байгалийн гаралтай шинэ бэлдмэлийн  судалгаа

Сургалт, Эрдэм шинжилгээ

Манай тэнхим нь төгсөлтийн өмнөх сургалтыг дараах чиглэлээр явуулж байна:

  • Эмийн технологи 1
  • Эмийн технологи 2
  • Эмийн технологи 3
  • Эмийн технологи 4
  • Галены технологи
  • Монгол эмийн технологи
  • Монгол эм, эмийн түүхий эд судлал
  • Эм, эмнэлгийн бараа судлал
  • Эрүүл ахуй ба гоо сайхны бүтээгдэхүүний технологи

Төгсөлтийн дараах сургалт:

  • Эмийн технологийн мэргэжил олгох сургалт

Бидний давуу тал

  • Монголдоо анхдагч, шинийг санаачлагч
  • Олон жилийн баялаг туршлагатай
  • Судалгаанд суурилсан сургалт
  • Сургалтын түшиц бааз /Эмийн үйлдвэр/
  • Зах зээлийн эрэлт хэрэгцээ их

Pharmasciences


Тэнхимийн бүрэлдэхүүн