АШУҮИС, Эм зүйн сургуулийн багшийн хөгжил хөтөлбөрийн хүрээнд "Эм найруулагч" дэд бакалаврын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэхтэй холбоотойгоор БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН Дээд боловсролын чанарын баталгаажуулалт - магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн Д.Лхам, П.Бүжин нар сургалтын хөтөлбөр, арга зүйн заавар зөвлөмж өгөх сургалт 2025 оны 01 сарын 08-ны (Лхагва гараг) өдөр зохион байгуулагдлаа.
Сургалтаар магадлан итгэмжлэл гэж юу вэ?, хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын тогтолцоо, хөтөлбөрийн үнэлгээ, дээд боловсролын сургалтын байгууллагын сургалт эрхлэн явуулахтай холбоотой эрх зүйн баримт бичгүүд, сургалтын хөтөлбөрийн баримт бичиг боловсруулах, Боловсрол Шинжлэх Ухааны сайдын 2024 оны А/147 тушаал, дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага, өөрийн үнэлгээ гэж юуг хэлэх вэ?, сургалтын хөтөлбөрийн зүгээс хийх судалгаа, дүн шинжилгээ, өөрийн үнэлгээний тайлан бичихэд анхаарах зүйлс, өөрийн үнэлгээний багийн зохион байгуулалт, дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагын шинэчлэлийн талаар мэдлэг олгож, багш нарын сонирхсон асуултад хариулж, сургалт өндөрлөлөө.