орох

АШУҮИС-ИЙН ЭМ ЗҮЙН сургуулийн сүлд дуу


Шүлэг: Д.Алтанцэцэг /Эм зүйн ангийн 1993 оны төгсөгч/
Ая: Б.Бямбабаяр /
УГЗ/

ҮЙЛСИЙН ГЭГЭЭН ЭМ ЗҮЙН СУРГУУЛЬ

Анагаах ачлалт тугандаа шивнэсэн

Алтан сургаалтай эрдмийн уурхай

Шүүдрийн дуслаар мөнхлөх увдистай

Шидийн тунтай үйлсийн хайгуулч  

 

Жороор тунлах алтан шастиртай

Жаргалын  дуулалтай  авралын бурхад

Эдгээх увдист үрэл бурамтай

Итгэлийн гэгээтэй шүтээн хийморь      

 

Дахилт:                

 

Тунгийн шившлэгтэй                

Ерөөлийн хадагтай                

Тэнгэрлэг сургууль                

Багшаа магтъя                

Сүүдэргүй цагаан                

Энхийн үйлстэй                

Сүүн сэтгэлт эм зүйчээ дээдэлье

 

Эрдмийн далайд урин дуудсан

Эм зүйн сургууль минь алдрын оргилтой

Үеийн үедээ дэвжих заяатай

Үйлсийн гэгээн Эм зүйн сургууль      

Дахилт: