орох

“ЭМИЙН ХИМИЙН УЛСЫН II ОЛИМПИАД“ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АШУҮИС-ийн Эм зүйн сургуулиас Монгол улсын Ардын багш, Академич, Анагаах ухааны академийг үндэслэгч гишүүн, Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Дэнсмаагийн Дүнгэрдоржийн нэрэмжит “ЭМИЙН ХИМИЙН УЛСЫН II ОЛИМПИАД”-ыг 2025 оны 04-р сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулав. Тус олимпиадын арга хэмжээг “Айвико ХХК” ивээн тэтгэж дэмжин ажиллав. "Айвико ХХК” нь Монгол улсын эмийн салбарт дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чанартай, аюулгүй, хүртээмжтэй эмийг зах зээлд нийлүүлэх үйлсэд салбартаа тэргүүлэгч байгууллагуудын нэг төдийгүй оюутан, залуусын мэдлэг боловсролыг дэмжих, эм зүйч мэргэжлийн үнэ цэнийг өргөх, салбарын ирээдүйг бэлтгэх үйлст манлайлан ажилладаг байгууллага юм. Тус олимпиадад 43 багийн III-V дамжааны 215 оюутан бүртгүүлсэн байна. АШУҮИС-аас 40 баг, ЭЗШУИС-аас 2 баг оролцлоо. 2025.04.02-ны өдрийн шалгаруулалт АШУҮИС-ийн төв байранд болсноос дараагийн шатанд 5 баг шалгарсан бөгөөд 2025.04.03-ны өдөр хоёрдугаар шалгаруулалт АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн магадлан итгэмжлэгдсэн эмийн шинжилгээний лабораторид амжилттай зохион байгуулагдлаа.

Нийлбэр дүнгээр:

  • АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн АЙДАС баг тэргүүн байр /О.Мягмарсүрэн, Г.Халиунаа, П.Туул, Т.Ариунгэрэл, З.Гэрэлтсаран /

  • АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн GOOD CHEMISTRY PRACTICE баг дэд байр /Д.Ширнэн, Ч.Халиунаа, Ө.Золжаргал, М.Нургалым, Э.Эрдэнэ-Очир/

  • АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн C407 баг гутгаар байр /Э.Мөнгөншагай, Д.Даяанаа, Х.Хажгүл, М.Жаргалан, Ч.Мөнхжин /

  • АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн THE SPRING баг тусгай байр /Э.Анужин, Б.Азцэцэг, Б.Маналжав, Н.Пагмаа, Х.Цэндээхүү/

  • ЭЗШУИС-ийн Эм зүйн сургуулийн MUPS баг тусгай байр /Т.Отгончимэг, Х.Анхзаяа, Б.Сарантунгалаг, Б.Анунгоо, Б.Бүжинлхам/ тус тус эзэллээ.

Сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн их, дээд сургуулийн оюутны “Эмийн химийн улсын II олимпиад”-д оролцсон нийт оюутнууддаа цаашдын сурах их үйлсэд нь амжилтыг ерөөн, эрүүл мэндийн салбарын шилдэг мэргэжилтэн болохыг хүсье.

PharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciences