орох

“Судлаач оюутан - 2025” оюутны эрдэм шинжилгээний Эм зүйн салбар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

АШУҮИС-ийн Оюутны хөгжил, удирдлагын газартай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Судлаач оюутан-2025” оюутны эрдэм шинжилгээний Эм зүйн салбар хуралдаан 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдааныг ЭЗС-ийн Эм найруулагчийн тэнхим зохион байгуулж, “ЭНТО ФАРМ” ХХК ивээн тэтгэж хамтран ажиллалаа. Энэ жилийн хуралд эм зүйн чиглэлийн нийт 43 илтгэл (монгол болон англи хураангуйтай) ирснээс 8 аман, 15 ханын илтгэлийг хэлэлцүүлэн, шилдгүүдийг шалгарууллаа.

Аман илтгэлийн төрөлд:

  • 1-р байранд Б.Анарчулуун, Б.Энхтуул, Б.Хувьтавилан, Р.Норовням, Ц.Амаржаргал, Б.Буянжаргал, Д.Энхжаргал, Х.Даариймаа, Б.Мөнхзул нарын Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L) ургамлаас бэлтгэсэн хүлхмэл эмийн стандартчиллын судалгаа;
  • 2-р байранд А.Энхжин, Э.Гармаа, А.Сосорбарам, Б.Мягмарсүрэн, Б.Анхтуяа, С.Пүрэвсүрэн нарын Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчийн антибиотик хэрэглээ, эм-эмийн харилцан үйлчлэл;
  • 3-р байранд А.Амина, Д.Шинэзаяа, Ц.Маралмаа, Д.Буянхишиг,  Д.Отгонсүрэн, Д.Жамбанинж, Ж.Баатарболат нарын Аманд уусдаг ялтас эмийн хэлбэр бэлтгэх технологи илтгэл тус тус шалгарлаа.

Ханын илтгэлийн төрөлд:

  • 1-р байранд Ж.Тэргэл, Д.Байгалмаа нарын “Монгол Улсын эмийн бүртгэлийн жагсаалтыг ATC ангиллаар ангилсан судалгааны ажлын үр дүн”
  • 2-р байранд Т.Ариунгэрэл, Д.Жамбанинж, Б.Анударь, Д.Буянхишиг “Коллаген зөөвөрлөсөн липосом бэлтгэх технологийн судалгаа”
  • 3-р байранд ШУТИС-ийн судлаач Ү.Мөнхтуяа, Г.Магван-эрдэнэ, Б.Долгорсүрэн нарын “Эмийн жор бичээч ухаалаг систем” илтгэл тус тус шалгарлаа.

Шалгарсан илтгэлүүдийг АШУҮИС-ийн нэгдсэн “Судлаач оюутан-2025” олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлснээс аман илтгэлийн төрөлд А.Амина, Д.Шинэзаяа, Ц.Маралмаа, Д.Буянхишиг,  Д.Отгонсүрэн, Д.Жамбанинж, Ж.Баатарболат нарын Аманд уусдаг ялтас эмийн хэлбэр бэлтгэх технологи сэдэвт судалгаа 1-р байранд шалгарлаа.

Мөн ханын илтгэлийн төрөлд Эм зүйн салбар хуралдаанаас шалгарсан ШУТИС-ийн судлаач Ү. Мөнхтуяа, Г.Магван - Эрдэнэ, Б.Долгорсүрэн нарын ‘’Эмийн жор бичээч ухаалаг систем‘’ илтгэл 1-р байранд шалгарлаа.

Энэхүү хуралдаан нь жилээс жилд өргөжин тэлж, эм зүйн салбарын тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, оюутнуудын судалгааны ажлыг олон нийтэд таниулах, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай судлаачдыг төлөвшүүлэх чухал арга хэмжээ боллоо.

Нийт судлаач оюутнууд, багш нартаа цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

PharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciences