“ЭРДМИЙН ЧУУЛГАН 67” - Эм зүйн салбар хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралдаанд АШУҮИС-ийн ректор, Анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндорж эрдэмтэн, эмч, эм зүйч, судлаачдад эрдмийн баярын 67 дахь удаагийн үйл ажиллагаанд амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүллээ.
Хуралдаанд зочин илтгэгчээр:
- Дипломатч, түүхийн ухааны доктор Ё.Отгонбаяр “Дэлхийн шинэ геополитик ба Монгол улс” сэдвээр,
- “АЙВИКО” ХХК-ны Үйлдвэрлэл, баталгаажилт хариуцсан захирал Ж.Болормаа “АЙВИКО“ ХХК-ны танилцуулгыг танилцуулав.
- “АЙВИКО” ХХК-ны Судалгаа шинжилгээний ажилтан Д.Билгүүн “Upstream & Downstream Bioprocessing” сэдвээр,
- АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн ЭЭЗМТ-ийн багш, Эм зүйн ухааны доктор Б.Пэрлэйдулам “Сарьслаг хунчир /Astragalus membranaceus/-ын навчны хандны харшлын эсрэг үйлдлийн судалгаа сэдэвт илтгэлээ тус тус танилцуулав.
Эм зүйн салбар хуралдаанд эмийн технологи, эмнэлзүйн эм зүй, эмийн хими, эм зүйн менежментийн чиглэлээр нийт 70 гаруй бүтээлийг судлаачид ирүүлснээс аман 10 илтгэл, ханан 29 илтгэл тус тус хэлэлцүүлж, дараах илтгэлүүд шалгарлаа.
Шилдэг аман илтгэлээр:
- ТЭРГҮҮН байрыг судлаач Ц.Номин-Эрдэнэ нарын “2022-2023 онд илэрсэн эмийн тунтай холбоотой асуудлыг судалсан нь” сэдэвт илтгэл,
- ДЭД байрыг судлаач Ж.Халиун нарын “Липосом үүсгэх аргуудыг харьцуулсан дүн ” сэдэвт илтгэл,
- ГУТГААР байрыг судлаач Б.Мягмарсүрэн нарын “Эмийн мэргэжилтэнд тохиолдож буй ёс зүйн асуудлыг судалсан дүн” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.
Шилдэг ханан илтгэлээр:
- ТЭРГҮҮН байрыг судлаач Б.Хувьтавилан нарын “Ус, эрдсийн солилцоонд нөлөөлөх бэлдмэлийн тогтвортой чанарын судалгаа” сэдэвт илтгэл,
- ДЭД байрыг судлаач Г.Одонтуяа нарын “Ягаан цээнийн (Paeonia anomala L.) түүхий эд дэх биологийн идэвхт бодисын агууламжийн хөдлөл зүй” сэдэвт илтгэл тус тус эзэллээ.
Эм зүйн салбар хуралдааныг “АЙВИКО” ХХК ивээн тэтгэж, хамтран ажиллалаа. Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.