2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Эрхүү хотын Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн Эм зүйн факультет болон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эм зүйн сургууль хамтран зохион байгуулдаг “Актуальные вопросы фармацевтических и естественных наук” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
Цахим хэлбэрээр зохион байгуулагдсан энэхүү хурал нь эм зүйн салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэх, шинэ дэвшилтэт технологи, судалгааны арга зүйг танилцуулах, оюутнуудын эрдэм шинжилгээний ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн, хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн чухал арга хэмжээ боллоо.
АШУҮИС-ийн Эм зүйн сургуулиас нийт 9 илтгэл хэлэлцүүлэгдэж, дараах бүтээлүүд шагналт байранд шалгарлаа. Үүнд:
I байр:
- Амина А., Цэлмэг А., Тэмүүлэн Д., Ариунгэрэл Т., Хатан-Эрдэнэ А., Баатарболд Ж. “Аманд уусдаг хальсан эмийн хэлбэрийн технологи боловсруулалт” аман илтгэл
II байр:
- Ж. Тэргэл, Д. Байгалмаа “Монгол Улсын эмийн бүртгэлийн жагсаалтын ATC ангилалд суурилсан шинжилгээ: бүтэц, чиг хандлага, зах зээлийн эзлэх хувь” аман илтгэл
- Энхжин А., Ганзул Э., Сосорбарам О., Мягмарсүрэн Б., Анхтуяа Б., Пүрэвсүрэн С. “Хүүхдийн тасгийн хэвтэн эмчлүүлэгсэд дунд антибиотикийн хэрэглээ ба аюулгүй байдал” аман илтгэл
- Ариунгэрэл Т., Цэлмэг А., Тэмүүлэн Д., Амина А., Хатан-Эрдэнэ А., Буянхишиг Д. “Липосомон коллагент суурьтай арьсны түрхлэгийн технологи” аман илтгэл
- Нурдана Б., Дэнсмаа Л., Жаргал Ц., Урангоо Г., Лхамсүрэн Г., Амгаланжаргал А., Билгүүн Б., Норовням Р., Энхтүүл Б., Төртүших Д., Амаржаргал Ц. “Leontopodium ochroleucum ургамлын эмчилгээний шинж чанар ба чанарын хяналтын олон талт судалгаа” аман илтгэл
III байр:
- Нямцэцэг Э., Дашмаа Б., Удвалцэцэг Л., Дашзэвэг Г., Ариунаа Д. “Оюутнуудын биеийн бүтцийн үзүүлэлт ба амьдралын хэв маягийн уялдаа: TANITA төхөөрөмжийн судалгаа” аман илтгэл
- Халиунаа Б., Мөнхзул Б., Энхтүүл Б., Норовням Р., Буянжаргал Э., Энхжаргал Д., Даариймаа Х., Хүвьтөвилан Б. ““Акудаэто” бэлдмэлийн тогтвортой байдлыг түргэвчилсэн аргаар судалсан үр дүн” аман илтгэл
- Ганбадрах Г., Мөнхбат С., Мягмарсүрэн Б. “Цахим эмийн сангийн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа” аман илтгэл
- Анаарчулуун Б., Мөнхзул Б. “Trollius asiaticus ургамлын ханднаас гарган авсан хөхлөг шахмалын стандартчилал” аман илтгэл
Энэхүү арга хэмжээ нь хоёр сургуулийн хамтын ажиллагааг улам бататгаж, шинжлэх ухаанд суурилсан оюутны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.