орох

“ЭМ ЗҮЙЧИЙН МЭРГЭЖЛИЙН ЧАДАМЖ-2025” АНХДУГААР ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025.09.25-ны өдөр нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн эм зүйчдийн дунд “ЭМ
ЗҮЙЧИЙН МЭРГЭЖЛИЙН ЧАДАМЖ” АНХДУГААР ТЭМЦЭЭНИЙГ АШУҮИС-ийн Эм
зүйн сургууль, ЭЗМТХ, ЭЭХХЗГ, “Hi pharmacy” эмийн сангийн хамт олон хамтран
амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнийг АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн захирал ЭЗУ-ны доктор, профессор
Д.Даваадавга нээж багуудад амжилт хүслээ. Тэмцээний үндсэн чиглүүлэгчээр
АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхимийн
эрхлэгч ЭЗУ-ны доктор, профессор С.Мөнхбат ажиллаж, тус тэнхимийн багш АУ-
ны доктор, дэд профессор М.Эрдэнэтуяа болон ЭЗМТХ-ны тэргүүн ЭЗУ-ны болон
Нийгмийн удирдлагын магистр, Эм зүйч З.Зузаан, Hi Pharmacy сүлжээ эмийн
сангийн эрхлэгч Эм зүйч О.Ану нар шүүгчээр ажиллав.
Тэмцээнд С.Эрдэнэсувд ахлагчтай Монфа эмийн сан, Х.Энхзаяа ахлагчтай Гашуун
булаг эмийн сан, Э.Аззаяа ахлагчтай Нилфарм эмийн сан, Д.Гэрэлмаа ахлагчтай
Лаванда эмийн сан, Г.Эрдэнэчимэг ахлагчтай Өвөрхангай аймгийн Эм холбооны
баг болон Г.Гэрэлчимэг ахлагчтай Дажес-Азифарм, Б.Эрдэнэчулуун ахлагчтай
Лактофит-Азифарм, Э.Энхтүвшин ахлагчтай Н флю-Азифарм зэрэг нийт 8 баг
оролцож мэргэжлийн чадамжаа сорих 8 шат бүхий асуултад хариулж, ОУ-ын
UpToDate платформ ашиглан нийтийн үйлчилгээтэй эмийн санд түгээмэл
тохиолддог эмнэлзүйн тохиолдлууд дээр ажиллаж, эмийн жорыг үнэлэх зэргээр
мэргэжлийн мэдлэг, ур чадвараа сорилоо.
Энэхүү анхдугаар тэмцээнд эм зүйч нараа бэлтгэн дэмжсэн, эмийн сангаас үзүүлж
буй эм зүйн тусламж үйлчилгээ болон олон талт хамтын ажиллагааны эерэг үр
дүнг түгээн сурталчлахад хувь нэмэр оруулж, эмийн сангийн үйл ажиллагааг
удирдан зохион байгуулах үйлсдээ бусдыг манлайлж буй Монфа ХХК, Гашуун
булаг ХХК, Чинбаян ХХК, Өвөрхангай аймгийн Эм Гоо ХХК, Өвөрхангай аймгийн
Оргих Оргил ХХК, Өвөрхангай аймгийн Тун-Эрхэм ХХК, Азифарм ХХК, Жэсмаа
ХХК-ийн удирдлагуудад талархал илэрхийлье.
Тэмцээний нэгдүгээр байранд Г.Гэрэлчимэг ахлагчтай Дажес-Азифарм багийн хамт
олон шалгарч тус тэмцээний ШИЛЖИН ЯВАХ ЦОМ, өргөмжлөл, мөнгөн шагналаар;
Хоёрдугаар байранд С.Эрдэнэсувд ахлагчтай Монфа эмийн сангийн багийн хамт
олон шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар;
Гутгаар байранд Х.Энхзаяа ахлагчтай Гашуун булаг эмийн сангийн хамт олон
шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Хөгжөөн дэмжигчдийн тэмцээнд Азифарм ХХК, Гашуунбулаг ХХК-ийн эм зүйч нар
идэвхтэй оролцож шалгарлаа.
“ЭМ ЗҮЙЧИЙН МЭРГЭЖЛИЙН ЧАДАМЖ” АНХДУГААР ТЭМЦЭЭНИЙГ зохион
байгуулагч АШУҮИС-ийн Эм зүйн сургууль, ЭЗМТХолбоо, Hi pharmacy сүлжээ
эмийн сангийн удирдлага хамт олон болон тэмцээнд идэвхтэй оролцсон хөгжөөн
дэмжигч эм зүйч болон АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн оюутан залуустаа
амжилтыг хүсэж талархсанаа илэрхийлье.

Pharmasciences

PharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciences