орох

Дотоодын хурлууд


АШУҮИС-ИЙН 80 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “ЭРДМИЙН ЧУУЛГАН – 64” ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖИЛ ЭМ ЗҮЙН САЛБАР ХУРАЛДААН 

АШУҮИС-ийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Эрдмийн чуулган-64” Эм зүйн шинжлэх ухааны хөгжил эм зүйн салбар хуралдаан Аурора төвийн хурлын их танхимд 2022 оны 4 дүгээр сарын 5-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанд АШУҮИС-ийн Эм зүйн сургууль, Нүүр ам судлалын сургууль, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль, ЭЗШУИС, Шинэ Анагаах ухааны их сургууль, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо,  Эм хангамжийн байгууллага, УГТЭ, УХТЭ, УГТЭ, УДНЭ, Хавдар судлалын эмнэлгийн эм зүйн албаны төлөөлөл, багш, судлаачид зэрэг нийт 80 орчим хүн оролцов.

                                Pharmasciences

                                Pharmasciences

Тус хуралд “АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ судалгааны өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан тэргүүн дэд захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Дамдиндорж, “АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн эрдэм шинжилгээний ажил 60 жилд” сэдвээр Монгол улсын ардын багш, Академич, Анагаах ухааны Академийн үндэслэгч гишүүн, Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дүнгэрдорж, “Япон улс дахь Фармакоэпидемиологи” сэдвээр Японы Киото Анагаах Ухааны Их Сургуулийн Дижитал эрүүл мэнд тархвар судлалын тэнхимийн профессор Танака Сачико нар зочин илтгэгчээр оролцлоо.

Мөн эм зүйн салбарын эмнэлзүй эм зүй, эмийн чанар аюулгүй байдал, шинэ эмийн технологи хөгжүүлэлт, эмийн эдийн засаг, менежмент, г.м тэргүүлэх чиглэлийн нийт 40 гаруй бүтээлээс I-II шатаас шалгарсан 10 аман илтгэл, 15 ханын илтгэл   хэлэлцлээ.

Хурлыг ЭЗУ-ны доктор, профессор Д.Энхжаргал, ЭЗУ-ны доктор, дэд профессор С.Пүрэвсүрэн, ЭЗУ-ны доктор, дэд профессор С.Мөнхбат нар даргалж, шүүгчээр ЭЗУ-ны доктор, дэд профессор Б.Баясгалан, ЭЗУ-ны доктор, дэд профессор Д.Жамбанинж, ЭЗУ-ны доктор Б.Тунгалаг нар ажиллав.

Pharmasciences

 Pharmasciences

 

 

 

 

Pharmasciences

Шалгарсан бүтээлүүд:

  • Тэргүүн байранд: О.Жинжийбадам нарын Сагсай чонын өргөс (Carduus Crispus L.) Эмийн ургамлаас капсул эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа”
  • Дэд байранд: Б.Даваадулам нарын “Метронидазол эмийн эмчилгээний зардлын шинжилгээ болон шахмал эмийн эквивалент чанарын судалгаа”
  • Гутгаар байранд: Д.Төртүших нарын “Этноботаникийн судалгаа: Монголчуудын бэртэл гэмтэл, шарханд хэрэглэж ирсэн байгалийн гаралтай эмийн түүхий эдүүд”
  • Тусгай байранд: Б.Цэрэнлхам нарын “Тархинд цус харвах эмгэгийн үеийн биеийн жингийн индекс болон нас баралтын хамаарлын судалгаа”  
  • Тусгай байранд: З.Ануу нарын “Echinacea Purpurea ургамлын хандны харшлын урвалд үзүүлэх нөлөөг шигүү мөхлөгт эсэд тодорхойлсон судалгаа”  
  • Тусгай байранд: О.Баянжаргал нарын “Монгол догарын (Caryopteris mongolica Bunge) газрын дээрх хэсгийн фитохими болон анти-радикал идэвхийн судалгаа” шалгарав.
  • Ханан илтгэлийн төрлийн тэргүүн байранд Л.Алтанхишиг нарын “Хлорфенамины малеат агуулсан матрикс шахмалын эмийн бодисын чөлөөлөгдөлтийн судалгаа” шалгарав. 

Pharmasciences