орох

“ЭМ ЗҮЙН МЕНЕЖМЕНТИЙН МВА“ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.

Нидерландын Эм зүйн эдийн засгийн их сургуультай хамтран хэрэгжүүлсэн "Эм зүйн менежментийн МВА" хөтөлбөр амжилттай хэрэгжиж, уг хөтөлбөрийн суралцагчдын тайлан хамгаалалт өнөөдөр боллоо. Бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх маркетинг, нэг эх үүсвэрийн худалдан авалтын асуудлууд, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны өөрчлөлт, нийгмийн хариуцлага, эмийн хаягдлын менежментийн чиглэлээр маш сонирхолтой судалгаа хийж, санал дүгнэлт гаргасан байна. Тайлан хамгаалалттаа амжилттай хийсэн суралцагч нартаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
PharmasciencesPharmasciences