орох

“СУДЛААЧ ОЮУТАН 2026” - ЭМ ЗҮЙН САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“СУДЛААЧ ОЮУТАН 2026” - Эм зүйн салбар хуралдаан 2026 оны 03 дүгээр сарын 11-ны
өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн захирал, Эм зүйн ухааны доктор, профессор
Д.Даваадагва эрдэмтэн багш нар, оюутан, судлаачдад хандан эрдмийн баярын үйл
ажиллагаанд амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүллээ.
Хуралдаанд зочин илтгэгчээр: Эм зүйн ухааны магистр Б.Мөнхзаяа “ЧУН-7” Талх эмийг
шахмал эмийн хэлбэрт оруулах технологийн судалгааны зарим үр дүн” сэдэвт илтгэлээ
танилцуулав.
Эм зүйн салбар хуралдаанд эмийн технологи, эмнэлзүйн эм зүй, эмийн хими, эм зүйн
менежментийн чиглэлээр нийт 60 гаруй бүтээлийг судлаачид ирүүлснээс аман 8 илтгэл,
ханан 10 илтгэл тус тус хэлэлцүүлж, дараах илтгэлүүд шалгарлаа.
Шилдэг аман илтгэлээр:
Тэргүүн байрыг судлаач Ц.Ичинхорлоо нарын “Уусдаг микрозүү бэлтгэх технологийн
судалгаа” сэдэвт илтгэл,
Дэд байрыг судлаач С.Лхагвасүрэн нарын “УГТЭ-т Зүрхний архаг дутагдал оношоор
хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн хэрэглээг үнэлэх нь” сэдэвт илтгэл,
Гутгаар байрыг судлаач Ч.Хонгорзул нарын “Сагсай чонын өргөс (CARDUUS CRISPUS L.)
ургамлын химийн бүрэлдэхүүний гистохимийн судалгааны үр дүн ” сэдэвт илтгэл тус тус
шалгарлаа.
Шилдэг ханан илтгэлээр:
Тэргүүн байрыг судлаач Ж.Номин нарын “Алтан өнгөт арүр (TERMINALIA CHEBULA)
ургамлын түүхий эдээс гарган авсан хатуу хүлхмэлийн туслах бодисын тохиромжтой
найрлагыг тогтоох технологийн судалгаа” сэдэвт илтгэл,
Дэд байрыг судлаач Л.Маралзаяа нарын “Хэвтэн эмчлүүлэгчдийн мөөгөнцрийн эсрэг
эмийн хэрэглээний хандлага” сэдэвт илтгэл тус тус эзэллээ.
Эм зүйн салбар хуралдааныг “ЕЛАН ТРЭЙД” ХХК ивээн тэтгэж, хамтран ажиллалаа. Та
бүхэндээ гүн талархал илэрхийлье.