Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Захиргаа, хүний
нөөцийн газраас багш, эмч, судлаач, мэргэжилтэн, ажилтнуудын мэдлэг, ур
чадварыг хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг сайжруулах, баг хамт олны эерэг уур
амьсгал, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цуврал сургалтыг зохион
байгуулж байна. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын
сургалтыг АШУҮИС-ийн Эм зүйн сургууль хариуцан зохион байгуулж байна.
Хүний нөөцийг чадавхижуулах дөрөвдүгээр сарын эхний сургалт 2026
оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15:00–16:00 цагт АШУҮИС-ийн Био-
Анагаахын сургуулийн 111 тоот танхимд зохион байгуулагдав. Энэхүү үйл
ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан дараагийн цуврал сургалтууд 04
дүгээр сарын 21, 28-ны өдөр АШУҮИС-ийн Эм зүйн сургууль дээр тус тус зохион
байгуулагдана.
Сургалтыг АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн захирал, ЭЗУ-ны доктор,
профессор Д.Даваадагва нээж үг хэлэв. Сургалтын зочин илтгэгчээр Монос
Групп-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн компанийн Гүйцэтгэх захирал
Д.Хандмаа уригдан оролцож, “Шинэ санаа (Инноваци) ба түүнийг хэрэгжүүлэх
үйл явц” сэдвээр сургалт явуулж, зохиогчийн эрх болон зөвшөөрлийн талаар
өөрийн туршлагаасаа хуваалцлаа.
Тус сургалтад танхимаар 68, цахимаар 15 АШУҮИС-ийн багш, эмч,
судлаач, мэргэжилтэн, ажилтнууд хамрагдсан бөгөөд цахим сургалтыг Zoom
платформ ашиглан зохион байгууллаа.












































