орох

“ИННОВАЦИ БА БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ” CЭДЭВТ ХҮНИЙ НӨӨЦИЙН ЦУВРАЛ СУРГАЛТ №2 амжилттай зохион байгуулагдлаа.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Захиргаа, хүний нөөцийн газраас багш, эмч, судлаач, мэргэжилтэн, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг сайжруулах, баг хамт олны эерэг уур амьсгал, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цуврал сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын сургалтыг АШУҮИС-ийн Эм зүйн сургууль хариуцан зохион байгуулж байна.

            Хүний нөөцийг чадавхижуулах дөрөвдүгээр сарын 2 дахь сургалт 2026 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 15:00–16:00 цагт АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн 201 тоот танхимд зохион байгуулагдав. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан дараагийн цуврал сургалт 04 дүгээр сарын 28ы өдөр АШУҮИС-ийн Эм зүйн сургууль дээр зохион байгуулагдана.

Сургалтыг АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эмийн технологийн тэнхимийн дэд профессор багш, ЭЗУ-ны доктор, дэд профессор Д.Жамбанинж нээж үг хэлэв. Сургалтын зочин илтгэгчээр Импакт Про ХХК-ийн Ai мэргэшсэн Инновац & Энтрепренерийн зөвлөх Ж.Энхжин уригдан оролцож, “START UP - INNOVATION” сэдвээр сургалт орж, өөрийн туршлагаасаа хуваалцлаа.

Тус сургалтад танхимаар 53, цахимаар 23 АШУҮИС-ийн багш, эмч, судлаач, мэргэжилтэн, ажилтнууд хамрагдсан бөгөөд цахим сургалтыг Google Meeting платформ ашиглан зохион байгууллаа.

PharmasciencesPharmasciencesPharmasciences

PharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciences

 

Pharmasciences

Pharmasciences