Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Захиргаа, хүний нөөцийн газраас багш, эмч, судлаач, мэргэжилтэн, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг сайжруулах, баг хамт олны эерэг уур амьсгал, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цуврал сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын сургалтыг АШУҮИС-ийн Эм зүйн сургууль хариуцан зохион байгуулж байна.
Хүний нөөцийг чадавхижуулах дөрөвдүгээр сарын 3 дахь сургалт 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 15:00–16:00 цагт АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн 201 тоот танхимд зохион байгуулагдав. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан цуврал сургалтууд 04 дүгээр сарын 15 болон 21-ны өдөр АШУҮИС-ийн Эм зүйн сургууль дээр тус тус зохион байгуулагдсан билээ.
Сургалтыг АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эмийн технологийн тэнхимийн эрхлэгч, ЭЗУ-ны доктор, дэд профессор Д.Отгонсүрэн нээж үг хэлэв. Сургалтын зочин илтгэгчээр Прожект эдвертайзинг үйлчилгээний сэтгүүлийн эрхлэгч Ж.Батжаргал уригдан оролцож, “Бүтээлч сэтгэлгээ гаргах техникүүд” сэдвээр сургалт орж, өөрийн туршлагаасаа хуваалцлаа.
Тус сургалтад танхимаар 57, цахимаар 12 АШУҮИС-ийн багш, эмч, судлаач, мэргэжилтэн, ажилтнууд хамрагдсан бөгөөд цахим сургалтыг Google Meeting платформ ашиглан зохион байгууллаа.










































