орох

АШУҮИС, ЭЗС-ийн Эм найруулагчийн тэнхим болон ОХУ-ын Эрхүү хотын АУИС- ийн Эм зүйн факультет хамтарсан Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

АШУҮИС-ийн Эм зүйн сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Анагаах Ухааны Их Сургуулийн Эм зүйн факультеттай хамтран залуу судлаачдын дунд зохион байгуулдаг “NATURAL COMPOUNDS AND HUMAN HEALTH” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 05 дугаар сарын 25–26-ны өдрүүдэд SberJazz платформ ашиглан цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Тус хурал нь оюутнуудын судалгааны ур чадварыг хөгжүүлэх, олон улсын түвшинд мэдлэг, туршлага солилцох, цаашдын тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Хуралд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулиас нийт 13 судалгааны ажлын хураангуй ирүүлснээс шалгарсан Ariunzaya.D, Ariunaa.D, Boditsesteg.B, Amarjargal.Ts нарын “Phytochemical, Microstructural, and MAPK Interaction Study of Flavonoids from Carduus crispus L.” сэдэвт илтгэлийг амжилттай хэлэлцүүлэв. Мөн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “TOPICAL ISSUES OF PHARMACEUTICAL AND NATURAL SCIENCES” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг SberJazz платформоор цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд тус хуралд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулиас нийт 34 судалгааны ажлын хураангуй ирүүлж, үүнээс шалгарсан 6 илтгэлийг хэлэлцүүлсэн байна.

Илтгэлүүд нь фармакогнози, эмийн технологи, эмийн чанарын хяналт, эмийн эдийн засаг, эмийн маркетинг зэрэг эм зүйн салбарын олон чиглэлийн судалгааг хамарсан байлаа.

Тус олон улсын эрдэм шинжилгээний хурлууд нь зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлж, оюутнуудын судалгааны ур чадварыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Pharmasciences

Pharmasciences