Дэлхийн шинжлэх ухааны өдөр, Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдөр болон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ойн хүрээнд АШУҮИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацын газраас уламжлал болгон зохион байгуулдаг “Инновац, шинэ технологи, оюуны өмчийн өдөрлөг” 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөгт АШУҮИС-ийн Эм зүйн сургууль амжилттай оролцож, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын үр дүн, шинэ технологи болон оюуны өмчийн бүтээлүүдээ танилцууллаа. Энэ удаагийн өдөрлөгөөр АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, оюутан, судлаачид өөрсдийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд бий болгосон “Зөгийн балны гидрогель гоюу” ,“Фулмо-Иммун” мөхлөг зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулж, судалгааны үр дүн, инновацын шийдэл болон практик туршлагаа хуваалцлаа. Мөн эдгээр бүтээл, бүтээгдэхүүн нь эрдэм шинжилгээний судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх, шинэ технологи, инновацын хөгжлийг дэмжих ач холбогдолтойг онцлон харууллаа.








































