орох

“ЭРХЭЭ МЭДЭЖ, ҮҮРГЭЭ УХАМСАРЛАЯ” сэдэвт сургалт боллоо.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч М.Энхгэрэлийг урьж, Эм зүйн сургуулийн Эм найруулагчийн II дамжааны оюутнуудад “ЭРХЭЭ МЭДЭЖ, ҮҮРГЭЭ УХАМСАРЛАЯ” сэдэвт сургалтыг 2026 оны 05 сарын 15-ны өдрийн 10.00-12.00 цагийн хооронд зохион байгууллаа. Тус сургалтаар санхүүгийн сахилга бат, хөдөлмөр эрхлэлт ба ажил олголт, хөдөлмөрийн гэрээ, тэтгэмж, эрүүгийн хэрэг, иргэний эрх зүйн мэдлэг, мөн мэргэжлийн хүрээнд тулгамдаж буй асуудал болон түүнийг шийдвэрлэх арга замуудын талаар ерөнхий ойлголт өглөө. Сургалтын үр дүнд Эм найруулагчийн II дамжааны оюутнуудын хууль, эрх зүйн талаарх ерөнхий мэдлэг нэмэгдэж, өөрсдийн эрх, үүргийг ухамсарлах, хариуцлагатай хандлага төлөвшүүлэхийн ач холбогдлыг ойлгосон үр дүнтэй сургалт боллоо.

PharmasciencesPharmasciences