орох

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХӨХ ХОТЫН АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН МОНГОЛ ЭМ, ЭМНЭЛГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУД АШУҮИС-ИЙН ЭМ ЗҮЙН СУРГУУЛЬД ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЗОЧИЛЛОО.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны
Хөх хотын Анагаах Ухааны Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны
06 дугаар сарын 07–13-ны өдрүүдэд Хөх хотын Анагаах Ухааны Их Сургуулийн
Монгол эм, эмнэлгийн дээд сургуулийн захирал Bao Hashen, арга зүйч Siqintu
болон оюутнуудын төлөөлөл бүхий 17 хүний бүрэлдэхүүнтэй баг АШУҮИС-ийн Эм
зүйн сургуульд оюутан солилцооны хөтөлбөрөөр зочиллоо.
Энэхүү хөтөлбөр нь хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эм зүйн
боловсрол, эмийн үйлдвэрлэл, эмийн тусламж үйлчилгээний чиглэлээр харилцан
туршлага солилцох, оюутнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх,
олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагдав.
Хөтөлбөрийн хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр АШУҮИС-ийн Гадаад
харилцааны газар болон Багш, оюутны хөгжлийн газрын дарга АУ-ны доктор, дэд
профессор С.Хандмаа төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, АШУҮИС-ийн бүтэц, үйл
ажиллагаа, олон улсын хамтын ажиллагааны талаар танилцууллаа. Мөн
төлөөлөгчид АШУҮИС-ийн төв хотхон, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Био-
Анагаахын сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн болон сургалт, судалгааны
лабораториудын үйл ажиллагаатай танилцав.
2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн захирал,
Эм зүйн ухааны доктор, профессор Д.Даваадагва төлөөлөгчдийг хүлээн авч
уулзан, хоёр сургуулийн хамтын ажиллагааны цаашдын чиглэлээр санал
солилцлоо. Энэ үеэр зочид Эм зүйн сургуулийн харьяа Эрдэм Фарм эмийн
үйлдвэр, сургалтын эмийн сан, сургалт-судалгааны лабораториудын үйл
ажиллагаатай танилцаж, эм үйлдвэрлэл, чанарын хяналт болон сургалтын орчны
талаар мэдээлэл авсан юм.
“Hi Pharmacy” нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж,
орчин үеийн эмийн сангийн үйлчилгээ, эм зүйн зөвлөгөө, иргэдэд ээлтэй
хүртээмжтэй орчны шийдлүүдтэй танилцан туршлага солилцов. Тус эмийн сан нь
ахмад настан, тусгай хэрэгцээт иргэд, хүүхэдтэй үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин
бүрдүүлсэн жишиг эмийн сан юм.
Хөтөлбөрийн хүрээнд төлөөлөгчид АШУҮИС-ийн Зүүн кампус, Эрүүл мэндийн
шинжлэх ухааны төв номын сан, Монгол анагаах ухааны олон улсын сургууль,
Анагаах ухааны сургууль болон Монгол-Японы эмнэлгийн Эм зүйн албаны үйл
ажиллагаатай танилцлаа.
Үүнээс гадна Монос группийн эмийн үйлдвэр, Монос Косметик үйлдвэр, Эм
судлалын хүрээлэн болон Ази Фарм ЭХНБ-ийн үйл ажиллагаатай танилцаж, эмийн

үйлдвэрлэл, судалгаа хөгжүүлэлт, эм ханган нийлүүлэлтийн тогтолцооны талаар
мэдээлэл авч, мэргэжлийн туршлага судлав.
Энэхүү оюутан солилцооны хөтөлбөр нь хоёр сургуулийн сургалт, судалгаа,
оюутан солилцооны хамтын ажиллагааг өргөжүүлэх, эм зүйн салбарын ирээдүйн
мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үр
өгөөжтэй арга хэмжээ боллоо.
Хөтөлбөрийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Анагаахын
шинжлэх ухааны үндэсний их сургууль болон Хөх хотын Анагаах Ухааны Их
Сургуулийн Монгол эм, эмнэлгийн дээд сургуулийн удирдлага, багш, ажилтан,
оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Pharmasciences

PharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciencesPharmasciences