Оюутнуудад ёс зүйн талаарх мэдлэг олгож, хувь хүний ёс суртахууны үнэт зүйлсийг төлөвшүүлэх, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх ойлголтыг бий болгох зорилгоор “Бидний ёс зүй” сэдэвт лекцийг 2025 оны 4 сарын 18-ны өдөр АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн 201 тоот танхимд амжилттай зохион байгууллаа.
Лекцийг Ёс зүйн Хорооны Тамгын газрын, Иргэд олон нийттэй харилцах газрын зохион байгуулагч албаны дарга, SDY Academy-ийн захирал, Үндэсний 5 одтой сургагч багш Т. Төмөр-Очир удирдан явуулсан бөгөөд Эм найруулагчийн 1,2-р дамжааны 52 оюутан хамрагдлаа.
Лекцийн үр дүнд оюутнууд ёс зүйн үндсэн ойлголт, ёс суртахууны хэм хэмжээ, хувь хүний хандлага, харилцаанд баримтлах зарчим зэргийг илүү тодорхой ойлгож авсан бөгөөд мөн өөрийн үйлдэл, шийдвэрийг ёс зүйн үүднээс дүгнэх чадвар төлөвших эхлэл тавигдсан.
Оролцогчдын зүгээс илтгэлийг сонирхолтой, хэрэгцээтэй хэмээн үнэлсэн бөгөөд маш олон сонирхолтой мэдлэг мэдрэмж түгээсэн лекц боллоо.



Мэдээ
“ЭРХЭЭ МЭДЭЖ, ҮҮРГЭЭ УХАМСАРЛАЯ” сэдэвт сургалт боллоо.5 сарын 18, 2026
“ИННОВАЦ ШИНЭ ТЕХНОЛОГИ, ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨРЛӨГ”-т амжилттай оролцлоо.12 сарын 01, 2025
ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.10 сарын 28, 2025
“ЭМ ЗҮЙН МЕНЕЖМЕНТИЙН МВА“ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.5 сарын 22, 2025- “ТЕРБУМ МОД“ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОВ.5 сарын 19, 2025
“БИДНИЙ ЁС ЗҮЙ” ЛЕКЦ БОЛЛОО4 сарын 29, 2025
- “ЭМИЙН ХИМИЙН УЛСЫН II ОЛИМПИАД“ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.4 сарын 04, 2025
“ЭМ НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ ХӨГЖИЛ” СЭДЭВТ ЦУВРАЛ ЛЕКЦ12 сарын 18, 2024
“УРГАМАЛ СУДЛАЛ“ ХИЧЭЭЛИЙН АСТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.11 сарын 19, 2024
“ШИЛДЭГ ТӨСӨЛ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗАРЛАГДЛАА11 сарын 15, 2024