орох

АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхимийн дэргэдэх “ADONIS” клубийн үе үеийн төгсөгчид, клубийн гишүүдийн хамтарсан “Нэг клуб – Нэг гэр бүл” хэлэлцүүлэг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлгээр “ADONIS” клубийн үүсэл хөгжил, түүхэн замнал, үйл ажиллагааны чиглэл, цаашдын зорилго, хөгжлийн талаар танилцуулж, үе үеийн төгсөгч эм зүйчид болон оюутнууд харилцан туршлага солилцон, клубийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал бодлоо хуваалцав. Мөн эм зүйн салбар дахь судалгаа шинжилгээний боломж, оюутны хөгжил, мэргэжлийн чиг баримжааны талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр “ADONIS” клубийн 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах үйл ажиллагааны талаар хэлэлцэж, ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал, улсын олимпиад, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажил, төгсөгчдийн уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөлөө. 

Pharmasciences

Pharmasciences